Зөвлөгөө мэдээлэл

Зорилго нь: Зорилтот зах зээлэээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжилд шаардлагатай мэдээллийг авч боловсруулах үйл ажиллагаа юм.Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрийн  үйл ажиллагаатай танилцаж судалгаа авч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, нэгдсэн бүртгэлийг мэдээллийн санд оруулан байнгын эргэх холбоо үүсгэн, шаардлагтай мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгөх.

Үйл ажиллагааны чиглэл:

Дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • Хөнгөлөлттэй зээл болон бусад цаг үеийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх
  • Үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, бусад цаг үеийн үзэсгэлэн худалдаанд дэмжин оролцуулах
  • Бизнесийн төсөл боловсруулах, болон үйлдвэрлэлийн чиглэлээр сургалтанд хамруулан чадавхижуулах, сертификат олгох
  • Шинээр бизнес эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг тодорхой хугацаанд бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэн дэмжих
  • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нь таниулах, сурталчлах замаар зах зээлд гарахад туслах
  • Үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээ /пейж хуудас, гар утасны аппликейшн, цуврал сэтгүүл, үзэсгэлэн худалдаа/