Танилцуулга

Бидний тухай

БГД ЖДҮДТ

Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар тогтоолыг үндэслэж 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих замаар үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж төрийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай хүргэхэд эрхэм зорилго оршино. 

ЗОРИЛТ:

Дүүргийн үйлдвэр эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, цаг үеийн шаардлагатай мэдээллээр хангах, инкубацийн үйлчилгээ үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, бизнес уулзалт зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд үйл ажиллагаагаа бие даан эрхлэх чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх, ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх нь бодит дэмжлэг үзүүлэх. 

 МАНАЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ 

  • Бизнес төсөл боловсруулах мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулах
  • Баянгол брэнд бий болгох, дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг олонд таниулах, сурталчилах
  • Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах (Дүүргийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх)
  • Чадвар мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх (Мэргэжлийн зөвлөгөө өгөх, тоног төхөөрөмжийн сургалтыг зохион байгуулах г.м)
  • Уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах
  • Инкубаторын үйлчилгээ үзүүлэх
  • Мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор бодит судалгаа явуулах
  • Бусад 

 

МАНАЙ ТӨВД ХАНДСНААР

  • Гадаад, дотоодын зах зээлд таны бизнесийг таниулах, үзэсгэлэн яармагт оролцуулах
  • Бизнес инкубатор төвд бойжих "Баянголд-үйлдвэрлэв" худалдааны цэгт бараа бүтээгдэхүүнээ борлуулах
  • Төвийн зүгээс зохион байгуулсан онлайн худалдааны веб хуудсаар дамжуулан үйл ажиллагааг тань олон нийтэд мэдээлэх, бараа бүтээгдэхүүнийг тань борлуулахад зуучлах
  • Баянгол-үйлдвэрлэгч иргэн” нэвтрүүлэг болон сэтгүүлд оролцох боломжийг нээх
  • Мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авах

зэрэг болон бусад үйл ажиллагаагаар та бүхнийг дэмжиж хамтран ажиллах болно.

БУСАД

  • Гадаад болон дотоодын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, хөтөлбөр болон хөнгөлөлттэй зээлд жуучлан, хамруулах
  • Уулзалт зөвлөгөөн зохион байгуулах
  • Инкубаторын үйлчилгээ үзүүлэх
  • Дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн мэдээллийн сан
  • ЖДҮ-ийг дэмжих төсөл хөтөлбөрийн мэдээллийн сан
  • ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийн мэдээллийн сан