Т.Түмэнчимэг

Үйлдвэрлэгч: MiBGD

#БаянголдҮйлдвэрлэв

Үйлдвэрлэл эрхлэгч: Т.Түмэнчимэг

2011 онд Үйлдвэр урлалын дээд сургуулийг төгсөөд 2013 онос Монгол дархан урлалын ажлыг хувиараа хийж эхлэсэн. 2016 оноос эсгий болон арьсаар гар урлалын бүтээл, бэлэг дурсгалын зүйлс хийж эхлэсэн.
Эсгий урлал чиглэлээр: Түлэлттэй эсгий зураг, гэр бүлийн зураг, хөрөг зураг, Монгол зураг зэргийг зурж байна. Мөн бэлэг дурсгалын тавилгатай гэр /том жижиг янз бүр хэмжээтэй/, түлхүүрийн оосор, даалин, шатар, шагайн уут, Монгол наадгай алаг мэлхий г.м бүтээлүүдийг хийж байна.
Арьсан эдлэлийн чиглэлээр: Арьсан зураг, Монгол аж ахуйн байдал, Монгол зураг, шашны холбогдолтой зургуудыг арьсан дээр урлаж байна.
Бидний урласан бүтээлүүд маань 100% гар хийцийн, дахин давтагдахгүй, та бүхний хүссэн өнгө, хэмжээ загвараар чанарын өндөр түвшинд таны хүсэл сонирхолд нийцүүлэн урлах боломжтой.
Бидний хийсэн бүтээл бүхэнд нөхөр бид хоёрын сэтгэл, ур шингэсэн байдаг юм.

Хаяг: Баянгол дүүрэг 10-р хороо, 12 гудамж 29б
Утас: 80814449, 80814409
Фэйсбүүк хаяг: Tumenchimeg Tuvshinjargal

Үйлдвэрлэгчийн нэр: MiBGD
Байгууллага:
Утас:
Имэйл:
Хаяг:
Facebook:
Танилцуулга: