“Мөөжиг органик” ХХК

Үйлдвэрлэгч: MiBGD

#БаянголдҮйлдвэрлэв

“Мөөжиг органик” ХХК 2017 онд үүсгэн байгуулагдсан, Монголын мөөг үйлдвэрлэлийн салбарт шинээр гарч ирсэн анхны компани бөгөөд овьёос болон улаан буудайн сүрэл дээр дэлбэнх мөөгийг тариалдаг. Тус компанийн ерөнхий захирал С.Мөнхжаргал нь Монгол ТВ-ийн “Шарк Танк” нэвтрүүлгийн 2017м оны дугаарт оролцож, гарааны бизнесийн хөрөнгөө амжилттай босгож чадсан, уг салбартаа анхдагчдын нэг, шилдэг, залуу бизнес эрхлэгч эмэгтэй юм.

Бид Монголын мөөг үйлдвэрлэлийн салбарт шинэ санаачлагчийн хувьд химийн бодис, тогтворжуулагч болон бордоо ашиглахгүйгээр эко үйлдвэрлэл явуулахыг эрмэлздэг. Хэрэглэгчдээ жилийн 4 улиралд шинэ, чанарын шаардлага хангасан, эрүүл мөөгөөр хангаж ажиллах зорилгоор 2017 оны 11-р сараас эхлэн үйлдвэрлэлээ явуулж байна. Манай нэрийн мөөгний латин нэршил нь pleurotus ostreatus, англиар oyster mushroom, монголоор дэлбэнхи мөөг гэж тус тус нэрлэдэг. Одоогийн байдлаар шууд хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ мөөг, мөн тодорхой хугацааны хадгалалт даах хатаасан, нунтаг мөөгийг бэлтгэн, худалдаалж байна.
- Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд
 Дэлбэнх мөөг 350гр (шинэ)
 Дэлбэнх мөөг 1 кг, 2кг /(шинэ)
 Дэлбэнх мөөг 25гр (хатаасан, нунтаг)
 Мөөгний мицели буюу үр
 Мөөг тариалах хөрс
 Мөөгний аж ахуйн сургалт

Фэйсбүүк:Mөөжиг органик мөөг
Хаяг: Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон 25-83 тоот
Утас:
Мөөжиг органик ХХК

 

Үйлдвэрлэгчийн нэр: MiBGD
Байгууллага:
Утас:
Имэйл:
Хаяг:
Facebook:
Танилцуулга: