“Монгол Алтайн Барагшун” ХХК

Үйлдвэрлэгч: MiBGD

#БаянголдҮйлдвэрлэв

“Монгол Алтайн Барагшун” ХХК 2010 онд уламжлалт анагаах ухааны эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар байгуулагдсан. 2013 оноос Монголд анх удаа барагшуныг зөгийн балтай хослуулан шингэн байдлаар биологийн идэвхт бүтээгдэхүүн болгож Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйлдвэрлэлээ эрхэлж байна.
Манай компани одоогийн байдлаар зөгийн балтай шингэн барагшун, өтгөрүүлсэн барагшун, барагшунтай цай 2 төрөл, ванны эрдэст нунтаг, үе мөчний наалт зэрэг 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Шингэн барагшун нь: -Хайрцагандаа 100 мл –ээр савлагдсан 60, 30, 10 ширхэгээр савлагдсан байна. Энэхүү бүтээгдэхүүн нь найрлагандаа кали, кальци, цахиур, хөнгөн цагаан, төмөр, натри, марганец гэх мэт 40 гаруй макро, микро элемент уурагт нэгдлүүд амин хүчил олон төрлийн витамин, антиоксидант фермент, органик хүчил зэрэг нэгдлүүд агуулдаг.
Барагшуны өтгөн ханд: - 100 граммаар хар хүрэн шилэнд савлагдсан байна. Хэрэглэх заалт
- Элэг бөөр, цөсний гэх мэт бүх төрлийн үрэвсэл дарах
- Эд эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх
- Ясны хугаралт, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэх
- Хүний биеийн эрдэс тэжээлийн хэрэгцээг хангаж дархлаа сайжруулах
- Зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих
- Ходоодны улайлт, шархлаа гэх мэт ходоод гэдэсний замын өвчний үед
- Төрөл бүрийн гаралтай харшил, арьсны өвчлөлийн үед
- Чихрийн шижин өвчний үед эмийн эмчилгээ дэмжих, урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ
Барагшунтай цай: Хайрцагандаа 50 ширхэгтэй, хандалж уух барагшунтай, бурамтай, жасмин ногоон цайны ханд.
Энэхүү цайнд агуулагдаж буй байгалийн үл исэлдүүлэгч бодис полифенол, мөн барагшуны гайхалтай бүтэц болох 40 гаруй макро микро элементүүд, витамин, уурагт нэгдлүүд, аминхүчлүүд нь хүний биеийг аливаа өвчнөөс сэргийлэх, дархлааг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

Үе мөчний наалт: 1 Уутандаа 2 ширхэгээр савлагдсан шөрмөс сунах, зөөлөн эдийн бэртэл, үе булгарах, булчин зангирч өвдөх, ууц нуруу өвдөх, үе мөчний хаван зэрэгт хэрэглэнэ

Ванны эрдэст нунтаг: Барагшуныг дотуур ууж хэрэглэхээс гадна биеийн гаднаас шавших, усанд найруулан барагшунтай усанд орох хэлбэрээр хэрэглэх нь биеийн тамир тэнхээг сайжруулах, цусны эргэлт, булчин ба мэдрэлийн системийн үйл ажиллагааг эрчимжүүлж олон төрлийн өвчнийг анагаах ач тустай юм.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж, 22 тоот өөрийн үйлдвэрийн байр.
Фэйсбүүк: Монгол Алтайн Барагшун
Утас: 99945545, 99092937

"Монгол Алтайн барагшун" ХХК

Үйлдвэрлэгчийн нэр: MiBGD
Байгууллага:
Утас:
Имэйл:
Хаяг:
Facebook:
Танилцуулга: