Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр"-ийн цонх нээгдлээ

2021/06/25
Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр"-ийн цонх нээгдлээ

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дах цонх нээгдэж, 2021 оны 7-р сарын 30-ны 18:00 цаг хүртэл материал авч эхэллээ.

Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт  тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.

Жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой, 2-с дээш жил үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Түншлэлийн хөтөлбөрийн талаарх шаардлага болон нэмэлт мэдээллийг дараах линкээр авч, бидэнтэй холбогдохыг хүсье.

Линк:
Ерөнхий мэдээлэл:
Шалгуур үзүүлэлтүүд
Бүрдүүлэх баримт бичиг

Жич: Түншлэлийн хөтөлбөрийн 1-р цонхоор өргөдөл гарган, 2 дах үе шатанд уригдсан аж ахуйн нэгжүүдийн материалын үнэлгээ хийгдэж байна. 

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр"-ийн цонх нээгдлээ  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook