БАЯНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ-ИРГЭН” дөрвөн улирлын хүлэмж ашиглалтад орлоо.

2021/06/22
БАЯНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ-ИРГЭН” дөрвөн улирлын хүлэмж ашиглалтад орлоо.
2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Баянгол дүүрэг болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) ОУБ-ын хамтын ажиллагааны хүрээнд Туркийн ард түмний буцалтгүй тусламжаар “БАЯНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ-ИРГЭН” дөрвөн улирлын хүлэмжийг Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бөөрөнхий ногоон сонгино, нарийн ногоо тариалахад зориулан хүлээлгэн өглөө.
Уг төслийн хүрээнд Турк улсын ард иргэдийн хандивын хөрөнгөөр 174 сая төгрөгийн үнэ бүхий 300мкв дөрвөн улиралд ашиглаж болох хүлэмжийг “Баянгол Агро Парк” ОНӨТҮГ-ын талбайд байгуулсан бөгөөд тус хүлэмжийг дүүргийн нарийн ногоо тариалалт эрхлэгч иргэдээс сонгон шалгаруулж ашиглуулах юм.

Дүүргийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ бий болж байна. Жилийн 4 улирлын турш ашиг өгөх бизнес болох хүлэмжийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр иргэд, үйлдвэр эрхлэгчдийнхээ хүнсний эрүүл, аюулгүй байдалд хувь нэмэр оруулан, 4 улирлын турш 10 хүртэлх төрлийн нарийн ногоог тариалан, ургацаа Жишиг загвар бүхий борлуулалтын цэгээс хэрэглэгчдэд хүргэх ажлыг зохион байгуулна. Мөн дүүргийн иргэн, бизнес эрхлэгчдийг энэ төрлийн бизнес эрхлэх замыг нээж, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулан өөрөө өөртөө ажлын байр бий болгох чадавхийг эзэмшүүлэх, өвлийн хүлэмжийг эрхлэхийн ашиг тусыг дэлгэрүүлснээр “Баянгол-үйлдвэрлэгч” нэр бүхий тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг бий болгон зах зээлийг өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно

БАЯНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ-ИРГЭН” дөрвөн улирлын хүлэмж ашиглалтад орлоо.  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook