Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021 Олон Улсын Үзэсгэлэнд цахимаар оролцохыг урьж байна

2021/06/21
Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021 Олон Улсын Үзэсгэлэнд цахимаар оролцохыг урьж байна

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2021 
ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЦАХИМААР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ 2021 оны 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар цахимаар зохион байгуулах гэж байна. 

Дээрх үзэсгэлэнгийн зорилго нь “Ковид-19” цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг хамтдаа даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх, хямд үнийн бодлогоор хэрэглэгч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг холбож, дэмжихэд оршино.

Энэ удаагийн үзэсгэлэнг www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар зохион байгуулж байгаагаараа илүү онцлог, давуу талтай юм. 

Бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологиор оролцохыг аж ахуй нэгж, бизнес эрхлэгч аж ахуй нэгж, компаниудыг оролцохыг урьж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай гэрээ хийж албан ёсны оролцогч болно.

Үзэсгэлэнд оролцогч таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зохион байгуулах хороо шалгаруулж, Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.

Танхимын гишүүн байгууллага: 85.000 төгрөг
Танхимын гишүүн бус байгууллага: 100.000 төгрөг
Бүртгэлийн эцсийн хугацаа:  2021 оны 6 дугаар сарын 20-ийг дуустал 

Холбоо барих:

Утас: 77277070/4/, 99915000, 99036193, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021 Олон Улсын Үзэсгэлэнд цахимаар оролцохыг урьж байна  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook