Монгол-Японы – Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021 болно

2021/06/14

 Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Жижиг, Дунд Үйлдвэрийн газар, Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам, Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв, Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ-ууд  хамтран Монгол - Японы бизнес форум үзэсгэлэнг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн форум нь 2 орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд анх удаа цахимаар зохион байгуулж буйгаараа онцлогтой.

    Япон улс руу экспорт хийх хүсэлтэй Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон бүтээгдэхүүн, үйлчилгээг Японы бизнесүүдэд танилцуулах зорилготой юм.

 

"Бизнесийн шинэ уулзалт, бизнесийн түншлэлийн шинэ боломжийг санал болгож байна"

 

Хэзээ: 2021 оны 06 сарын 25-аас 07 сарын 05-ны өдрүүдэд

Хаана: www.ExportMongolia.org цахим танхим

Хурлын танхимд энд дарж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ-аас авна уу.

Утас: +976 9503-3019

Имэйл: consult@exportmongolia.mn -ээс лавлана уу.

Монгол-Японы – Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021 болно  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook