Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог хөгжүүлнэ

2021/06/04

Эдийн засгийн салбаруудыг Кластер хэлбэрээр зохион байгуулж, экспорт, худалдааг дэмжсэнээр уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдсэн. Тэгвэл Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох хүрээнд МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр самрын Кластер байгуулагдлаа. Самрын экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 компани нэгдэж “Монголын Самрын кластер” ТББ-ыг байгуулсан бөгөөд даргаар “Норд Роуд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энх-Амгалан сонгогдлоо.

Тус ТББ нь “Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээн дэх төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд суурилсан уул уурхайн бус экспортын чиг баримжаа бүхий кластерийн нэг тэрбум ам. долларын нээлттэй хувьцаат компанийн эхлэлийг тавилаа.

Цаашид Монголын Экспортын кластерийн сүлжээг өргөжүүлэх загварын дагуу мах, арьс шир, зөгийн бал, мэдээллийн технологи, ноос ноолуур зэрэг уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний кластеруудыг байгуулахаар төлөвлөж байна.

Монголын экспортын Кластерийн сүлжээ байгууллагад нэгдсэн “Монголын Самрын Кластер” ТББ нь уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын хушин ойн эко системийн тогтвортой байдлыг тэтгэх, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хуш модны самрын бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог хөгжүүлнэ  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook