Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох асуулга

2021/06/04
Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох асуулга

Монгол Улсын УИХ-аас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон 2017 онд ЗГ-ын баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан хувийн хэвшлийн байгууллагуудын авлигын эсрэг сүлжээний үйл ажиллагааг дэмжих, авлигаас урьдчилан сэргийлэхэд чадавхижуулах зорилтыг хангах зорилгоор МҮХАҮТ-ын зүгээс “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн ёс зүйн төв” байгуулсан бөгөөд тус Төв нь Монгол Улсад бизнесийн орчны тэгш, шударга, ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны бизнесийн ёс зүй, шударга байдлын дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд дараах үйл ажиллагаа, санал санаачилгыг хэрэгжүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Бизнесийн болон мэргэжлийн ёс зүй, шударга байдлын сургалт зохион байгуулах
    Хувийн хэвшлийн байгууллага доторх хээл хахууль, залилан болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах, түүнийг таньж мэдэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх Засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх
  • Бизнесийн байгууллага өөрийн онцлогт тохирсон ёс зүйн дүрэм боловсруулах, хэрэгжүүлэх, бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн сургалт тогтмол зохион байгуулах
  • Бизнесийн орчин дахь авлига, түүнийг бууруулах болон бизнесийн ёс зүйн асуудлаарх хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулах
  • Өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тулгамддаг ёс зүйн хоёрдмол байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, ном, товхимол, стандартууд болон дотоод, гадаадын авлигын эсрэг хууль тогтоомж, судалгаанууд бүхий цахим номын сан байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн, МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа эргэн сэргээж, эрчимжүүлэх “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд ААН-үүд бизнесээ эргэн сэргээхэд хариуцлагаа нэмэгдүүлэх, дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах, бизнесийн ёс зүйг төлөвшүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд ААН-ээс сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох санал асуулгыг авч байна.

МҮХАҮТ уг төслийг "Транспэрэнси Интернэшнл Монгол" болон "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.

Иймд Та дараах линкээр орж санал асуулгыг бөглөж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү.

Холбоо барих:

Утас: 99164719, 99021717
Цахим шуудан: bicentermn@gmail.com
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв
Twitter: @mongol_chamber

Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох асуулга  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook