О.АМАРТҮВШИН: Бизнес, эдийн засагтай холбоотой хуулиудын шинэчлэлд хувийн хэвшлийнхний идэвх, оролцоо чухал байна

2021/06/03
О.АМАРТҮВШИН: Бизнес, эдийн засагтай холбоотой хуулиудын шинэчлэлд хувийн хэвшлийнхний идэвх, оролцоо чухал байна

Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ дэвшүүлсэн. Уг санаачилгад цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх замаар эдийн засагт тохируулга хийж, ижил гараанаас дахин эхлэх боломжийг олгох асуудлыг хөндсөн бөгөөд санаачилгын хүрээнд тодорхой үр дүн эхнээсээ гарч эхэлсэн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээллээ. Тухайлбал, Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах саналыг УИХ, Төв банк хүлээн авч, Монголбанк Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Мөн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулахаар хэд хэдэн хуулийн төслийг УИХ ойрын хугацаанд хойшлуулахгүйгээр хэлэлцэхээр тогтоод байна. Үүнд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай, Зөвшөөрлийн тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль орж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ (2021.05.28) “Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүдээс өргөн барьсан. Энэ хуулийг УИХ хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргана. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэж мэдэгдсэн юм.

УИХ-аас Танхимын тухай болон бусад бизнес, эдийн засагтай холбоотой, нэн чухал хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр, ойрын үед түргэвчлэн хэлэлцэн батална гэсэн учраас үүнд хувийн хэвшил, бизнесийн салбарынхны оролцоо чухал гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

mongolchamber/image/2021/06/02/k65i6oo5nrqdovdd/195942667_1
mongolchamber/image/2021/06/02/wxkb327z9m1yn6i4/195942667_2
mongolchamber/image/2021/06/02/7pkrlo1v3dm473wr/195942667_3
mongolchamber/image/2021/06/02/st8algzuabralakt/195942667_4
mongolchamber/image/2021/06/02/uv684ao0ru4s69xk/195942667_5
mongolchamber/image/2021/06/02/d1u21etcp2k7pjp7/195942667_6
mongolchamber/image/2021/06/02/70pdp962iw2lha8k/195942667_7
mongolchamber/image/2021/06/02/nznugxvi3pzkpmiz/195942667_8
О.АМАРТҮВШИН: Бизнес, эдийн засагтай холбоотой хуулиудын шинэчлэлд хувийн хэвшлийнхний идэвх, оролцоо чухал байна  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook