УИХ-ын дарга Г.Занданшатар: Иргэн, ААН-ийн муу зээлийн ангиллыг сайжруулж, бизнесийн салбартай холбогдох хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр хэлэлцэнэ

2021/05/31
УИХ-ын дарга Г.Занданшатар: Иргэн, ААН-ийн муу зээлийн ангиллыг сайжруулж, бизнесийн салбартай холбогдох хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр хэлэлцэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн болон МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлийн дарга, гишүүд оролцож, худалдаа, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан, цаашид бизнесийн илүү таатай орчныг бүрдүүлэх, ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтарч ажиллах талаар санал хэлэлцлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ 2020-2024 онд Монгол Улс нийт 14.9 тэрбум ам.долларын гадаад өр төлөхөөс 2021 онд 1 тэрбум 690 сая, 2022 онд 2 тэрбум 666 сая, 2023 онд 5 тэрбум 600 сая, 2024 онд 2 тэрбум 590 сая ам.долларыг төлнө. Товчхон хэлбэл, ИХ ӨР-ИХ СОРИЛТ биднийг хүлээж байна. Энэ ИХ СОРИЛТ-ыг ИХ СЭРГЭЛТ бий болгож байж давна. Ачааны гол хүндийг үйлдвэрлэл, бизнесийн салбар үүрнэ. Төр засгаас үйлдвэрлэл-бизнесийг бүх талаар дэмжих, саад бэрхшээлийг арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн, хамтран зүтгэж байж бид сорилтын цаана гарна гэдгийг онцолсон юм.

Мөн тэрээр МҮХАҮТ-аас гаргасан “Эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэмжин, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь иргэн болон аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалтад тохируулга хийж, хар түүх, тэмдэглэгээг байхгүй болгох, худалдаа эдийн засгийн асуудлыг дагнан хариуцах нэгжийг бий болгох зэрэг санаачилгуудыг ажил хэрэг болгохоо илэрхийлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарахаа илэрхийллээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэх нь зүйтэй гэсэн бол Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийг ойрын үед хойшлуулахгүйгээр хэлэлцэн батлан гаргахаар зорьж байна гэв. Мөн УИХ-ын даргын дэргэд Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөл байгуулахаар болсноо зарлаж, бизнесийн салбартай холбоотой хуульд тус зөвлөлөөр дамжуулан хувийн хэвшлийнхний саналыг хүлээн авна гэж мэдэгдлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн Их сэргэлт” санаачилгын талаар танилцууллаа. Ковид 19-ийн нөлөөгөөр эдийн засагт хүндрэл үүсч, ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд гүнзгий уналтад орсноос хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 хувиас дээших нь 1-9 хүртэлх ажилчидтай ЖДҮ эрхлэгч бизнесүүд байна. Иймээс эдийн засагт “Их Сэргэлт”-ийг хийж, нэг гараанаас дахин эхлэх хэрэгтэйг онцлов. Эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгад: Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэлийн өр төлбөрөөс 1 удаа чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвар, НДШ хувь хэмжээг бууруулах, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах, Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох, ҮАБЗ-ийн дор Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах болон Худалдааны яам байгуулах саналууд багтаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд ковид-19 цар тахлын үед үзүүлсэн дэмжлэгийн талаар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын хөгжлийн загвар-Эдийн засаг, нийгмийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428 аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа бөгөөд муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болно. Цаашид иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрэв дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдана гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ онцлов.

Үүний дараагаар панел хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, Худалдааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлийн дарга С.Сайнбат, Тээвэр логистикийн салбарын тулгамдсан асуудлын талаар Монголын Тээвэр зуучдын нэгдсэн холбооны УЗ-ийн дарга Г.Оргил, Аялал жуулчлалын салбарыг сэргээх, шаардлагатай дэмжлэгийн талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд, Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцооны талаар МҮХАҮТ-ын УЗ-ийн гишүүн, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Их сэргэлт”-ийг хэрэгжүүлэх Түншлэлийн механизмын талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулж, хэлэлцүүллээ.

Их сэргэлтийн дараах хамтын ажиллагааны тулгуур гурван зарчмыг Төрийн институц-Хувийн хэвшил, бизнес-Иргэд олон нийт гэж тодорхойлсон. Үүний хүрээнд Төслийн менежмент, гүйцэтгэлийн хамтарсан компани байгуулах санаачилгыг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, Эдийн засгийг дэмжих нэгж байгуулна. Тус нэгжийн хувьд экспорт тэргүүн зорилт. Үүнийг гол бодлогоо болгоно. Экспортыг нэмэгдүүлж байж эдийн засаг сэргэнэ. Төслийн менежмент, гүйцэтгэлийн хамтарсан компани байгуулах санаачилгыг дэмжихэд бэлэн байна гэв.

Тэрээр 2021 оныг нэг талаас цар тахлын нөлөөгөөр хүнд байдалд орсон бизнес, эдийн засгийг сэргээх чухал цаг үе, нөгөө талаас төр засаг-бизнесийнхний итгэлцэл ойлголцлыг шинэ шатанд гаргах цэг, улмаар Эдийн засгийн Их сэргэлтийг эхлүүлэх гараа гэж харж байна гэж цохон тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулснаа болон бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгөв.

mongolchamber/image/2021/05/29/3jnd9ofb4hab86i8/190447954_3640029716101446_8879847661103048349_n
mongolchamber/image/2021/05/29/r159bn3v6w8vzx1z/190564050_3639851786119239_6665685517327318919_n
mongolchamber/image/2021/05/29/prnncndo85ulmy82/190725762_3640029696101448_2281451427584553304_n
mongolchamber/image/2021/05/29/jwyyb8d8ne1ufiab/190794075_3639851299452621_6686072303044079419_n
mongolchamber/image/2021/05/29/bqdfq9zusae2lmmx/191234573_3640030056101412_1987416288404165715_n
mongolchamber/image/2021/05/29/b86fd77guo4mls4a/192785635_3640029849434766_7502172765519119576_n
mongolchamber/image/2021/05/29/3dhu35ywzpcaz8aq/192855191_3640029902768094_7240877813748324185_n
mongolchamber/image/2021/05/29/jruozy96fcak1cky/192905921_3639851842785900_1726836703162149957_n
mongolchamber/image/2021/05/29/lcr38b4jqg81arec/192933758_3639851402785944_6728701585796377705_n
mongolchamber/image/2021/05/29/s7nx6tnzkrmizux0/192973621_3640029976101420_7833125404665618040_n
mongolchamber/image/2021/05/29/i326z4s7ooocd0dc/193028896_3640029812768103_9104289602750549063_n
mongolchamber/image/2021/05/29/6eezakyz457qzd7n/193035714_3640029789434772_5038853109315898947_n
mongolchamber/image/2021/05/29/lmzjpv2wpxu2ndwa/193339290_3639851549452596_601449812109076181_n
mongolchamber/image/2021/05/29/oqi8kglhl6czeh3t/193571700_3639851446119273_320401092033816605_n
mongolchamber/image/2021/05/29/vpzq7l2prjnvmm9e/193755516_3640030032768081_7161299139152204568_n
mongolchamber/image/2021/05/29/vsh2e90iviytau4z/193769178_3639851296119288_3437062793244953663_n
mongolchamber/image/2021/05/29/o3fv3ht37xjf9pu3/193800750_3639851759452575_530438727255885952_n
mongolchamber/image/2021/05/29/u0xsl936f0x4g9yg/194117941_3639851596119258_8472579750934801649_n
УИХ-ын дарга Г.Занданшатар: Иргэн, ААН-ийн муу зээлийн ангиллыг сайжруулж, бизнесийн салбартай холбогдох хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр хэлэлцэнэ  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook