Монгол-Чилийн цахим уулзалтанд урьж байна

2021/05/25
Монгол-Чилийн цахим уулзалтанд урьж байна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ Бүгд Найрамдах Чили улсын “ProChile” агентлагтай хамтран Монгол болон Чили улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол-Чилийн цахим бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Уг цахим уулзалтанд Чилийн хүнс, жимс, уул уурхайн компаниудын холбоо мөн Чилийн үндэсний хөдөө аж ахуйн нийгэмлэг оролцоно.

Иймд уулзалтанд оролцож тус орны сайн туршлагын талаар судалж шинэ түнштэй болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулах огноо: 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 21:00 /Монгол-Чилийн хооронд цагийн зөрүү 12 цаг байдаг учир/

Холбоо барих:

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 77277070-6, 99148510
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn 

Жич: Арга хэмжээ англи хэл дээр явагдах бөгөөд уулзалтын хөтөлбөр болон цахим холбоос, нэвтрэх нэр, нууц үгийг  Таны бүртгүүлсэн цахим хаягаар илгээх болно.

Монгол-Чилийн цахим уулзалтанд урьж байна  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook