Г.Амартүвшин: Банкны тухай хууль зээлийн хүүг бууруулах болно

2021/05/18
Г.Амартүвшин: Банкны тухай хууль зээлийн хүүг бууруулах болно

   УИХ-ын гишүүн Г.Амартүвшин банкны тухай хууль зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байна. Тэрбээр "Банкны тухай хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд маш том өөрчлөлт оруулж байгаа юм.

Өдгөө санхүүгийн зах зээлийн нийт активын 85% -90% -д зөвхөн банкнууд байдаг үлдсэн 10-15% нь даатгал, ББСБ зэрэг байгууллагууд байдаг юм. Харин банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр арилжааны банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгосноор зөвхөн банкны салбарт суурилсан санхүүгийн зах зээл нь хөрөнгийн бирж дээр мөн их хэмжээний мөнгөний эргэлтийг бий болгож өөрчлөгдөх юм.

Арилжааны банкнуудын бизнес нь ашигтай бизнес. Жишээлбэл, 2020 онд арилжааны банкнуудын цэвэр ашиг нь 268 тэрбум ₮ байсан. Энэхүү ашигтай салбар нь хөрөнгийн биржид хувьцаа гаргаснаар хөрөнгө оруулагчдад маш том боломж, шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр нээгдэж байгаа юм. Үүнээс улбаалж хөрөнгө оруулагчид хувьцаанд илүү хөрөнгө оруулалт хийх бөгөөд ингэснээр хадгаламжийн эрэлт буурах юм.

Үр дүнд нь хадгаламжийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн тулд банкнуудын өрсөлдөөн ширүүсэж, хадгаламжийн хүүгээ бууруулах юм. Үүнийг дагаж урт хугацаанд ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ ач холбогдолтой билээ" гэлээ. 

Г.Амартүвшин: Банкны тухай хууль зээлийн хүүг бууруулах болно  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook