МҮХАҮТ - ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын MONMAP төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2021/05/17
МҮХАҮТ - ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын MONMAP төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ЖАЙКА - Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ХХААХҮЯ, ҮХГ-тай хамтран Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих MONMAP – “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг 2020-2023 онд хэрэгжүүлж байна. 

Тус төслийн хүрээнд Зөгийн балны кластер байгуулах, Орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл хэрэгжүүлэх гэсэн хоёр чиглэлээр МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

1.Зөгийн балны кластер байгуулах

Зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулах, кластер байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газар, МҮХАҮТ-ын Сэлэнгэ аймаг дах Салбар танхим, СХЗГ, МХЕГ, Монголын зөгийчдийн нийгэмлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын зөгийн баг, судлаач болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс бүрдсэн. Ажлын хэсэг байгуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Зөгийн балны кластер 2022 оны 3 дугаар сард кластерийг албан ёсоор байгуулагдана.

2.Орон нутагт ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл хэрэгжүүлэх

Орон нутгийн онцлог бүхий ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжсэн хоёр туршилтын төслийг МҮХАҮТ-ын 21 салбар Танхимаар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд төслөөс 1 туршилтын үйл ажиллагаанд 20,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох юм. Орон нутагт хэрэгжүүлэх туршилтын төслийг  танилцуулах арга хэмжээг  2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цахимаар зохион байгуулан төслийн саналыг 6 дугаар сарын 30-ний дотор хүлээн авна. Ирүүлсэн төслүүдэд МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газар болон ЖАЙКА төслийн экспертүүд зөвлөн чиглүүлэн ажиллах юм.

МҮХАҮТ - ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын MONMAP төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook