“Монголын инновацийн 7 хоног” цахим форум зохион байгуулагдана

2021/05/17
“Монголын инновацийн 7 хоног” цахим форум зохион байгуулагдана

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.  Дэлхий олон оронд тогтмол зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааг манай улс 2014 оноос хойш 7 дахь удаа зохион байгуулах гэж байна. Форумын үйл ажиллагаа цахим хэлбэрээр 2021 оны 5-р сарын 17-23-ны өдөр зохион байгуулагдана. 

Хамтран зохион байгуулагч: 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 
  • Соёлын яам 
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 
  • Шинжлэх ухаан, технологийн сан 
  • Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар 
  • Шинжлэх ухааны академи 
  • Монгол Улсын их сургууль 
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль 
  • Хөдөө аж ахуйн их сургууль 
  • Монгол Улсын боловсролын их сургууль 
  • Соёл урлагийн их сургууль 
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 
  • Залуу судлаачдыг дэмжих сан 
  • Монголын залуу эрдэмтдийн холбоо 
  • Старт-ап Монгол ТББ 
  • Монголын хамтын оффисуудын холбоо 
  • “Старт-ап маркетинг спейс” ХХК 
  • MN agency  
  • Бусад 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Зорилго, зорилт: 

Үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх 5 чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай инновацийн бүтээгдэхүүн,  үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилгоор “Үндэсний инновацийн хөгжил” форумыг зохион байгуулна. 

Хамрах хүрээ, оролцогчийн тоо: 

Төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцоно. 

 

Зохион байгуулагч: 

  • УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо 
  • Боловсрол, шинжлэх ухааны яам 
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 
  • Соёлын яам 
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 
  • Шинжлэх ухаан, технологийн сан 
  • Нийслэлийн  шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар 
  • Шинжлэх ухааны академи 
  • Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд  
  • Залуу судлаачдыг дэмжих сан 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Зорилго, зорилт:  

Инноваци, технологи, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг  орон нутгийн иргэдэд хүргэх,  инновацийн талаар тодорхой ойлголттой болгох, үндэснийхээ эрдэмтэн судлаачдыг болон тэдний судалгааны ажлыг олон нийтэд таниулах, судалгааны ажлыг түгээн дэлгэрүүлж, хөдөө аж ахуйн салбарт гарч буй ололт амжилтыг сурталчлан таниулах ач холбогдолтой сургалт байна.  

Хамрах хүрээ, оролцогчийн тоо: 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид, төр хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн судлаачид 

Зохион байгуулагч: 

  • Боловсрол, шинжлэх ухааны яам 
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн яам 
  • Хөдөө аж ахуйн их сургууль 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Энэхүү үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох бөгөөд та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад хамтран зохион байгуулагч байгууллагийн фэйсбүүк хуудаснаас шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой.

 
 

 

“Монголын инновацийн 7 хоног” цахим форум зохион байгуулагдана  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook