МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүллээ

2021/05/13
МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг  дэвшүүллээ

.

 

Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны өнөөгийн байдал:

- Дэлхийн банк Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-аар тэлнэ гэж таамаглаж байна. 

- Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар, 2022 онд 5.7 хувиар тус тус өснө таамаглаж байна.  

- 2020 оны Монгол Улсын нийт экспортын 93%-ийг Уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн байна. ДНБ 5.3 хувиар буурав. 

- Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.

- Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгдэв. 

- Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь нь татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай байна гэв.

- 2020 оны бизнес итгэлийн индекс -0.28 гарсан ба энэ нь гадаад зэх зээлд таагүй хандлагатай, экспортын өсөлт саарсан, ГШХО буурсан 2015 оны индекстэй ойролцоо дүн болж байна. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг бөгөөд үндсэн үзүүлэлтүүд бүгд өмнөх оноос буурсан дүнтэй байна.

- 2020 онд нийт 132 мянган  ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна. 

Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож буй учраас эдийн засагт “Great reset” буюу их сэргэлт хийхийг уриалав.

Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий боллоо. Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшив. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байна.

МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж байна.

Тус санаачилгад, 

I. Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх (Нийгмийн даатгалын шимтгэл ба татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монгол Банкны мэдээллийн санд ангилал буурсан аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах)
II. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах 
III. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах 
IV. Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох
V. Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах зэрэг саналууд багтжээ. 

Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны өнөөгийн байдал:

- Дэлхийн банк Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-аар тэлнэ гэж таамаглаж байна. 

- Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар, 2022 онд 5.7 хувиар тус тус өснө таамаглаж байна.  

- 2020 оны Монгол Улсын нийт экспортын 93%-ийг Уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн байна. ДНБ 5.3 хувиар буурав. 

- Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.

- Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгдэв. 

- Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь нь татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай байна гэв.

- 2020 оны бизнес итгэлийн индекс -0.28 гарсан ба энэ нь гадаад зэх зээлд таагүй хандлагатай, экспортын өсөлт саарсан, ГШХО буурсан 2015 оны индекстэй ойролцоо дүн болж байна. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг бөгөөд үндсэн үзүүлэлтүүд бүгд өмнөх оноос буурсан дүнтэй байна.

- 2020 онд нийт 132 мянган  ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна. 

- Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар шат дараалан нэмэхээр болсон. Үүнд 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон. 

- 2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН (160 мянган даатгуулагч), НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.

- Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий  жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож буй зээлэнд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 5,542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 648.7 тэрбум төгрөгийг 9,400 (1,443 ААН, 7,957 иргэн) зээлдэгчид олгож 366.7 тэрбум төгрөгийн 2,850 хүсэлтэд татгалзжээ. 

- Монгол банкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгжүүд 8 мянга, иргэн 300 мянга орчим болжээ. 

- 2020 оны байдлаар нийт 2,276,868 зөрчил гарсан бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ нь 66 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2021 оны эхний 4 сарын байдлаар нийт 449,165 зөрчил бүртгэгдсэн бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ нь 16.7 тэрбум төгрөг байна.

 
 
МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүллээ  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook