ДЭЗФ: “КОВИД-19 эрсдэлийн төлөв” тайлан

2021/05/12
ДЭЗФ: “КОВИД-19 эрсдэлийн төлөв” тайлан

Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд анхны дэлхийн цар тахал болсон COVID-19 урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдаар дэлхий даяар тархлаа. Энэхүү тайланг бэлтгэн нийтлэх үед дэлхий нийтэд 4,5 сая гаруй тохиолдол  батлагдаж, 300,000 гаруй хүн амь насаа уг өвчний улмаас алдав.

Хүн амын дунд вирусийн тархалтыг хянаж, эрүүл мэндийн системд ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд  хатуу хөл хориог 120 гаруй улс оронд тогтоожээ. Энэ нь дэлхийн хүн амын ихэнх хэсгийн амьдрал, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, нийгмийн ноцтой үр дагаврыг үүсгэхийн сацуу эдийн засгийн хямралыг эхлүүлснээр, 500 сая хүн ядууралд өртөх эрсдэлд ороод байна.

Хямрал цар тахлын бэлэн байдал, нийгмийн эдийн засгийн аюулгүй байдал, дэлхийн хамтын ажиллагааг шалгалаа. Засгийн газар, бизнес эрхлэгчид хямралын улмаас тулгарч буй сөрөг үр дагаврыг арилгахаар төрөл бүрийн хэлбэрээр тэмцэж ирсэн. Тэд эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахдаа эдийн засгийн уналт, нийгмийн өнөөгийн байдлыг харгалзсан бөгөөд дижитал дэд бүтцэд урьд өмнө байгаагүйгээр найджээ.

Засгийн газар, бизнес эрхлэгчид, олон нийт эдийн засгийн сэргэлтийн боломжуудыг хамтдаа ашиглахаар эрэлхийлж байгаа боловч цар тахлын үр дагавраас үүдэн гарч болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолох нь нэн чухал. COVID-19-ийн үеийн эдийн засгийн уналтад компаниудын эрсдэлийн талаарх ойлголт давамгайлж байна. Дэлхийн эдийн засгийн  удаан хугацааны уналтыг бизнесийн хамгийн том асуудал гэж тодорхойлсон бол тал хувь нь дампуурал, аж үйлдвэрүүд сэргэж чадахгүй, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах зэрэг нь сэтгэл түгшээсэн асуудал гэж тодорхойлсон юм.

Эдийн засгийн эрсдэлүүд, ялангуяа дэлхийн эдийн засгийн удаан хугацааны турш үргэлжлэх уналт нь ирэх 18 сарын хугацаанд улам дордох магадлалтай байгаа нь хамгийн анхаарал татахуйц эрсдэлтэй юм. COVID-19-ийн улмаас үүссэн эдийн засгийн уналтад хариу арга хэмжээ авахад их наядаар хэмжигдэхүйц хэмжээний ам.доллар шаардагдах тул дэлхийн эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, улс орнууд шинэ сэргэлтэд бэлтгэх, үүнд төлөвлөх шаардлагатай болж байна.

Олон жилийн турш өрийн хуримтлал нь Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн санаа зовних асуудал хэвээр байх төлөвтэй байгаа төдийгүй дэлхийн эдийн засгийн харилцааг цаашид шинэ тутам шинэчилж болзошгүй байдалд хүрлээ. Хөгжиж буй орнууд улам гүнзгий хямралд өртөх эрсдэлд орж, харин бизнес эрхлэгчид улам бүр хэрэглээ, худалдан авалтаа багасах, үйлдвэрлэл, өрсөлдөөний хэв маягтай тулгарч болзошгүй юм. Хэдийгээр дэлхий даяар хөл хорионы улмаас аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож байсны дүнд утаа, бохирдол огцом буурсан ч, COVID-19-ийн хямралын дараах гараг болон амьд амьтдад  хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй. Улс орнууд эрүүл мэндийн хямралаас яаралтай гарч, эдийн засгаа сэргээн босгохоор ажиллаж эхэлснээр шинэ ажлын дадал, аялах, зорчих, хэрэглээнд хандах хандлагаа аль болох байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр бүрдүүлэх хэрэгтэй.

Хүн амын эрүүл мэндэд үзүүлэх аюулаас гадна тахал, үүнээс үүдэлтэй хөл хорио, тэг зогсолт нь нийгэмд удаан хугацаагаар нөлөөлж болзошгүй юм. Ялангуяа бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажилгүйдэл урт хугацаанд үүсвэл эдийн засгийн шууд үр дагавраас гадна тэгш бус байдлыг улам ихэсгэж, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эв нэгдэлд нөлөөлж болзошгүй. Ажиллах хүчийг хурдасгасан автоматжуулалт нь хувь хүн, нийгмийн байдалд сайнаар нөлөөлөх магадлалтай. Хөгжиж буй эдийн засаг дунд хугацаанд улам хямарч, сөрөг үр дагавар гарах тул эмзэг бүлгийнхэн үүнд хамгийн ихээр өртөх болно гэж бид үзэж байна.

Засгийн газрууд, олон нийт, компаниуд COVID-19-ийн хямралыг удирдан зохион байгуулахад технологи гол байр суурь эзэлнэ гэж тооцоолж байгаа. Цар тахлын дараах эдийн засагт ажил эрхлэлтийн шинэ боломжийг бий болгох боломжтой. Нөгөө талаар технологиос илүү их хамааралтай болсон нь кибер аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бөгөөд шинээр гарч ирж буй дээрх эрсдэлийг арилгах арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулж байна.

Эдийн засаг дахин сэргэхийн хэрээр 2030 оны Тогтвортой Хөгжлийн Зорилгод хүрэх явцыг хойшлуулалгүйгээр хөгжил цэцэглэлтийн шинэ эрин үеийг эхлүүлээд зогсохгүй нийгмийн тэгш байдал, тогтвортой байдлыг сэргээхэд илүү их боломжийг бий болгож байна. Эдийн засгийн таагүй хандлагыг үл харгалзан COVID-19 цар тахлын үүсгэсэн эв санааны нэгдэл нь илүү эв нэгдэлтэй, хүртээмжтэй, тэгш эрхт нийгмийг байгуулахад хөрөнгө оруулах боломжийг санал болгож байна.

Бизнес эрхлэгчдэд илүү тогтвортой, дижитал үйлдлийн загварт шилжих явцыг хурдасгах, бүтээмжийг дээшлүүлэх боломж байна. Гэсэн хэдий ч энэхүү хямралаас гарах эерэг үр дүнг баталгаажуулахын тулд нэн даруй болон урт хугацаанд гарч болзошгүй эрсдлийг тооцоолох хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нь цар тахлаас үүдсэн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болж, ирээдүйд ийм хандлагыг улам хурдасгах үүд хаалгыг нээлээ.

Дэлхийн эдийн засгийн форум нь Олон улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны байгууллага хэмээх өвөрмөц үүргээ олон талт оролцоотой болон ахиц дэвшилд хөтлөх 50 жилийн амлалтдаа тулгуурлан үйл ажиллагааны платформоор дамжуулан дэлхийн сэргэлт, өөрчлөлтийг дэмжиж хамтран ажиллах болно.

COVID-19-ийн үед хатуу хязгаарлалтын арга хэмжээ авснаар эдийн засгийн идэвх буурч, их наяд долларын өртөгтэй арга хэмжээ авах шаардлагатай болгосон. Ойрын хугацаанд цар тахлыг зохицуулах, эдийн засгийн уналтыг саармагжуулах, эдийн засаг тэнцвэржиж, дунд болон урт хугацаанд сэргэлтийг төлөвлөхийн хэрээр бүтцийн өөрчлөлтүүд илүү их хийгдэх болно. Улсын өр, дэлхийн үнийн сүлжээ тасалдаж, хүмүүс болон бараа бүтээгдэхүүний хил дамнасан шилжилт хөдөлгөөнд тулгарч буй саад бэрхшээл нь гол эрсдэл болоод байна. Улс орнууд асар их тусламж, эдийн засгийн хөшүүрэг багцыг гаргаж байгаа тул улсын өр дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Зөвхөн хөгжингүй эдийн засагтай орнуудад 2019 онд ДНБ 105 хувиас 2020 онд 122 хувь болж өсөх төлөвтэй байна.

Ихэнх Засгийн газрууд олон жилийн турш улам их ачаалалтай төсөвтэй нүүр тулах магадлалтай, зарим нь төсвийн байр суурийн бүтцийн хувьд сулрах, зарим нь төлбөрийн дефолт хийх эрсдэлд орж болзошгүй. Ач холбогдолгүй үйл ажиллагаа, хил дамнасан шилжилт хөдөлгөөнийг зогсоосон дэлхийн түгжээтэй үед худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх ердийн стратеги хангалтгүй байна. Хямралын нөлөөлөлд өртсөн салбаруудыг сэргээхийн тулд тарифыг бууруулах нь худалдааг хэвийн болгохтой шууд хамааралтай бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын урамшуулал нь хэсэгчилсэн байдлаар л нөлөөлж болзошгүй.

COVID-19-ийн эсрэг дэлхийн улс орнуудын Засгийн газрууд харилцан адилгүй хариу арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар өрнүүлсний дүнд, улс орнуудын эдийн засгийн уналтын хэмжээ ч мөн харилцан адилгүй түвшинд хүрээд байна.

Шинэ зэрэгцээ нийлүүлэлтийн сүлжээг бий болгох замаар COVID-19-ийн хөл хорионоос үүдсэн хямралыг арилгахыг бизнес эрхлэгчид эрэлхийлж байгаа бөгөөд эдгээр санаачлага нь урт хугацааны стандарт зохицуулалт болон бэхжих боломжтой. Түүнчлэн, эдийн засагт илүү хүртээмжтэй, тогтвортой хандлагыг нэвтрүүлэхийг эрэлхийлэх багц хөтөлбөрүүд, олон нийтийн ажлын төслүүд, санхүүгийн шинэчлэл, шинэ журмуудыг хэрэгжүүлэх боломжтой юм. Энэ нь цаг уурын өөрчлөлт, нийгмийн эв нэгдэл, технологийн зохицуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг чухал сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн "оролцогч талуудын капитализм" -ын чиг хандлагыг сайжруулж, хурдасгана. 

COVID-19 нь эрүүл мэндийн хямралаар эхэлсэн бол цаашлаад эдийн засгийн хямрал, эрчим хүчний хямрал болон тэлснээр дэлхий нийтийн улс орнуудын эрсдэлийн уялдаа холбоог шаардаж байна. Эцэст нь хямралын цар хүрээ нь нийгэм, эдийн засаг, улс төрийн зайлшгүй шаардлагын дагуу эдгээрийн харилцан хамаарал, иргэний, олон нийтийн болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэлхээ холбоо, хамтран ажиллах ур чадвараар тодорхойлогдох юм. 

ДЭЗФ-ын Дэлхийн Эрсдэлийн Санаачлагаас гаргасан "COVID-19 Эрсдлийн Төлөв" -ийг танилцуулсан Хэвлэлийн бага хурлын бичлэгийг бүтнээр нь үзэх

ДЭЗФ: “КОВИД-19 эрсдэлийн төлөв” тайлан  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook