“Торгоны зам олон улсын аялал жуулчлалын экспо 2021” арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцохыг урьж байна

2021/05/12
“Торгоны зам олон улсын аялал жуулчлалын экспо 2021” арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцохыг урьж байна

Ерөнхий зохион байгуулагч: БНХАУ-ын баруун хойд хэсгийн Гансу, Шинжаан Уйгур, Чинхай, Шэньси, Нинся мужуудын соёл, аялал жуулчлалын газар
Зохион байгуулагдах газар: БНХАУ-ын Шэньси муж, Шиань хот “Шиань олон улсын үзэсгэлэнгийн танхим”
Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны 7 сарын 16-18-ны өдрүүдэд 

Тус экспо нь 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 42000м2 талбайг эзэлдэг, Хятадын болон гадаадын 700 гаруй аялал жуулчлалын салбарын ААН-үүд оролцож шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан сурталчилдаг төдийгүй үзэсгэлэнгээс гадна  бизнес уулзалт бусад нэмэлт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. 

Ковид-19 цар тахлын сөрөг нөлөө аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр нөлөөлөөд буй энэ цаг үед салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагч талын зүгээс Монголын талын оролцогч ААН-үүдэд үнэ төлбөргүй үзэсгэлэнгийн талбай олгохоор болоод байна.

Иймд БНХАУ-д оршин суудаг компаны төлөөлөгчөө оролцуулах боломжтой аялал жуулчлалын салбарын ААН-үүд та бүхнийг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хугацаа: 2021оны 5 сарын 9-ний өдрийг дуустал

Холбоо барих:

Утас: 90006950, 77277070-4
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

“Торгоны зам олон улсын аялал жуулчлалын экспо 2021” арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцохыг урьж байна  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook