BEST хөтөлбөр
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэнэ.
Хөтөлбөрийн зорилтууд:
Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа:
✔ЖДБ-үүдэд зориулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежмент, бизнес төлөвлөлтийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
✔ЖДБ-үүдэд зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх
✔ЖДБ-ийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
✔ЖДБ-ийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадвахжуулах, дотоод хяналт, хариуцлага, санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах.
Хөтөлбөр хэрэгжих байршил: Улаанбаатар болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Ховд аймгууд.
BESTprogram-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7722-2210 утсаар холбогдож лавлана уу.
Жижиг, Дунд бизнес эрхлэгчдийг BEST хөтөлбөрт урьж байна | |
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook |