НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН, ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ШАЛГАН ЗААВАРЛАХ АЖЛЫН ХЭСЭГ НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ ДЭЭР АЖИЛЛАЛАА

2019/02/11

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт,шинжилгээ хийж үнэлэх ажлын хэсэг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвд ажиллав.

Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал ахалж ажилласан бөгөөд Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хүрээнд:

  • Бодлогын болон захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ
  • Байгууллага, нэгжийн чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ
  • Ил тод байдлын үнэлгээ гэсэн ерөнхий үнэлгээний хүрээнд үнэлэв.

        Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, өндөржүүлэх, тэдний дунд шинэ санал санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг хэрхэн бататгаж байгаа болон хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд түргэн шуурхай үйлчлэн төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшлийг шат дараатай хэрхэн гаргаж байгаад үнэлэлт өгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулсан байдал, ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнд үнэлгээ өгч ажиллав.

        Тус шалгалтыг Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмыг үндэслэн явуулж байна.

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН, ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ШАЛГАН ЗААВАРЛАХ АЖЛЫН ХЭСЭГ НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ ДЭЭР АЖИЛЛАЛАА  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook