"Маркетинг Менежмент" сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2018/08/31
"Маркетинг Менежмент" сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулдаг “Маркетинг менежмент” сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Нийслэлийн ЖДҮ-Сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд нийт 34 үйлдвэр эрхлэгч иргэн, үйлдвэр эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдаж 24 үйлдвэр эрхлэгч сертификатаа гардан авлаа.

"Маркетинг Менежмент" сургалт амжилттай зохион байгуулагдлаа  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook