Жижиг дунд бизнесийн зээл авахад зайлшгүй мэдэх 6 зүйл

2018/08/19

Санхүүжилтын хэрэгцээгээ бүрэн ойлгох

Та бизнесийн зээл авах хүсэлт гаргахаас өмнө, доорх 3 асуултын хариултыг мэддэг байх нь чухал.

Танд яагаад уг мөнгө хэрэгтэй байгаа вэ?
Яг хэд хэрэгтэй вэ?
Таны төлж чадахуйц эргэн төлөлтийн хэмжээ хэд вэ?

Бизнесийн зээлийн гол зорилго нь таныг санхүүгийн дарамтад оруулж, хүнд нөхцөл байдлыг бий болгох бус, таны бизнесийг өсгөхөд зориулагдсан байх билээ.

Нэг нь эвдэрсэн цахилгаан зуухаа шинээр солихоор зээлийн хүсэлт гаргасан, нөгөөх нь рестораны хэмжээгээ томруулахын тулд шинэ байршил хайж буй 2 өөр рестораны эзний жишээ авъя.

Шинэ цахилгаан зуух авах нь үндсэн зардал бөгөөд ресторан эзэмшигч хүсэлт гаргасан зээлийн хэмжээ ч бага,  үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа тул эргэн төлөх боломж нь өндөр билээ.

Харин нөгөө рестораны хувьд талбайгаа томруулж, ашиг орлогоо хэд дахин нэмэгдүүлэх нь хэдий амбицтай харагдаж байвч, зээлийн хэмжээ нь хэт өндөр, мөн шинэ байршил олохын тулд цаг хугацаа их шаардах бөгөөд хурдан олчихлоо гэж бодоход үйл ажиллагаа нь тогтвортой болтлоо зээлээ эргэн төлөх боломж нь хомс юм. Түүгээр ч барахгүй миний олж харснаар одоогийн байгаа байршилдаа ч тэрхүү ресторан 4 дахин их ашиг олох боломжтой.

Ихэнх зээлдэгчид таны төлөвлөгөө хэр биеллээ олж чадахыг л хардаг. Иймээс та хэн нэгэнд зээл авах хүсэлт гаргахаасаа урьтаж, бизнест тань шинээр зээл авах үнэхээр хэрэгцээтэй байна уу гэдгийг бодож үзээрэй.

Хууль ёсны байр сууриа тодорхойлсон байх

Зээл хүсэхээсээ өмнө компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн лиценз, эд хөрөнгө эзэмших эрх зэрэг холбогдох бичиг баримтуудаа бүгдийг бэлэн байлгах

Зээлдэгчид хуулийн этгээд болон албан ёсоор бүртгэгдсэн бизнес эрхлэгчдэд зээл олгосноор илүү найдвартай, эргэн төлөх чадвартай гэж үздэг.

Байгууллагынхаа тухай Google-дээд үз дээ

Тийм ээ, та зөв ойлгосон. Зээл олгогч таны зээлийн хүсэлтийг хүлээж авав уу үгүй юу Google-дэж, таны болон бизнесийн тань талаар илүү мэдээлэл олохыг хүснэ. Тэр танай сошиал медиа хаягуудаар зочилж, тэр ч бүү хэл хэрэглэгчдийн тань үлдээсэн сэтгэгдлийг унших болно. Хэрэв аль нэгэн хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл ханамжгүй үлдсэн байвал, бизнесийн тань талаар сөргөөр бодож эхлэх л болов уу. Харин тийм тохиолдолд та бэлтгэлтэй байж, тухайн нөхцөл байдлын талаар зүй ёсны тайлбараа бэлдэж очсон байх нь чухал.

Хувийн дансаа шалга

Зээл олгогчдод таны хувийн дансны мэдээлэл чухал илэрхийлэл болдог.  Тэд таны дансны хуулгыг шалгаж, хувийн зээлтэй эсэх, хэрэв тийм бол хэр тогтвортой эргэн төлдөг болох, мөн таны өгсөн мэдээлэл үнэн зөв эсэхийг сайтар нягталж үздэг байна.

Бичиг баримтаа бүрдүүл

Ззээл олгогчдын шаардах материалыг бэлдсэн  байх нь мэдээж чухал. Ихэнх тохиолдолд ззэл олгогчид маш олон тооны баримт материал бүрдүүлэхийг шаарддаг. Харин та баримт материалаа урьдчилж бэлдсэн бол таны болон зээл олгогчийн цагийг хэмнэхээс гадна, таны эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай болохыг харуулж, зээл олгогчид итгэл төрүүлэх болно.

Тохирох зээлдэгчийг олох

Та олон тооны зээлдэгчдээс оносон нэгийг сонгох нь чухал. Учир нь зөв зээлдэгчийг олж сонгосноор таны бизнес цэцэглэн хөгжих бол оновчгүй зээлдэгч санхүү буруу шийдвэрүүдийг санал болгосноор таны бизнесийг доголдуулж болзошгүй байдаг.

 

Эх сурвалж

Жижиг дунд бизнесийн зээл авахад зайлшгүй мэдэх 6 зүйл  
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Facebook